Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “well.mn” аппликейшн болон “www.well.mn” вэб хуудсыг ашиглахтай холбоотой талуудын харилцааг зохицуулахад оршино. Хэрэглэгч нь уг үйлчилгээний нөхцөлийг сайтар уншин танилцаж, хэрвээ дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол аппликейшн, сайтад хандах, хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна. “Хэрэглэгч” нь Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл “Хэрэглэгч”-ийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.